2018 он “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил”      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |42
Энэ 7 хоногт |161
Энэ сард |575
Энэ жил |2820
2018 онд |15001
2017 онд |15001

      2018-03-14   14:09:31   255   0
  НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН БҮТЦИЙГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАСАН АЖЛЫН ТАЙЛАН
ЭМНДЕГ-ын даргын “Нийгмийн даатгалын үйлчилгээний тасгийн бүтцийг өөрчлөн зохион байгуулах тухай“ 2017 оны 08 сарын 25-ны өдрийн А/129 дүгээр тушаалыг 2017 оны 09 сарын 11-нээс хойш хэрэгжүүлэн Тэтгэвэр тогтоох, олгох үйлчилгээг төрөлжүүлсэн тэтгэврийн байцаагчаар үйлчлүүлэх, давхар хяналтын тогтолцоонд шилжих туршилтыг 2017 оны 09 сарын 11-ний өдрөөс хэрэгжүүлж ажиллалаа.
Уг туршилтыг хэрэгжүүлэхийн тулд иргэд, даатгуулагчийн ажилласан жилийн баримт болон тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримтыг шалгаж зөвлөлгөө өгөх, баримт бичгийг хүлээн авах, тэтгэвэр тогтоох, олгох, хянаж баталгаажуулах, тогтоогдсон тэтгэврийн хувийн хэргийг сумдын байцаагч, тэтгэвэр авагчид хүргэх зураглал гарган зураглалын дагуу байцаагч ажилтнуудыг байршуулж, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд өөрчлөлт оруулан, гүйцэтгэлийг хяналтын хуудас, зөвлөмжийн хуудас, бүртгэлээр хяналт тавьж ажилласан дүн тайлангаа /персептаци/ 2017 оны 12 сарын 05-нд ЭМНДЕГ-ын даргын зөвлөлийн хуралд тайлагнаж туршилт хэрэгжихээр шийдвэрлэсэн болно.
Тэтгэврийн байцаагч ажилтнуудын ачаалалд ажиглалт судалгаа хийж, ярилцлага, санал бодол солилцож, тасгийн хурлаар хэлэлцэж “төрөлжсөн тэтгэврийн байцаагч нарын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг тогтоож” ажилтнуудын ачааллыг жигдэрүүлсэн.
Тэтгэврийн байцаагч нарын хурлаар тэтгэврийн төрөлжсөн үйлчилгээгээр ажиллахад тэтгэвэр олголтын байцаагчийн ажилд ачаалал үүс ч байна гэж үзэж тэтгэвэр олголтын файл бэлтгэх, тайлан гаргах, хувийн хэрэг хадгалах үйл ажиллагааг баримт бичиг нягтлан шалгаж зөвлөлгөө өгөх байцаагчид хуваарилан ажиллуулахаар шийдвэрлэсэн болно. Бусад ажилтнуудын ажил үүргийн хуваарь ЭМНДЕГ-ын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан ажлын чиглэлийн дагуу ажиллаж байна.
Мөн иргэдэд зөвлөлгөө өгөх, баримт бичиг хүлээн авах, хянах, иргэдийн баримт бичгийг хүргүүлэх анхан шатны бүртгэл хөтлөлтийн маягтыг нөхцөл байдалд тохируулан шинэчилж, бүртгэлээр хяналт тавин ажиллаж байна.
Тэтгэвэр авагчдад үйлчлэх ая тухтай нөхцөл бүрдүүлэх, иргэдийн баримт бичгийн нууцлалд анхаарч баримт бичиг хүлээн авах, зөвлөлгөө өгөх, тэтгэвэр олголтын үйлчилгээг тусгай өрөө гаргаж ажлын байрны зохион байгуулалт хийлээ
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
Бусад мэдээлэл
Тэтгэврийн зээлийн хүүг дахин буурууллаа
Монгол Улсын хэмжээнд 381.8 мянган иргэн нийгмийн даатгалын байгууллагаас сар бүр тэтгэвэр авч байн ...

7   0   2019-02-04   02:09:54

Нийгмийн даатгалын цахим аппликейшнийг хэрэглээрэй
Иргэд, даатгуулагч та энэ цахим аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалд даатгагдсан байдал, н ...

600   0   2018-12-25   02:42:17

МЭНДЧИЛГЭЭ
Аймгийнхаа нийт иргэд даатгуулагчдад шинэ оны шинэ жилийн баярын мэндийг хэлтсийнхээ хамт олны өмнөө ...

52   1   2018-12-25   01:55:13

Даатгуулагч та үүнийг мэдэх үү: Өөрийн хүсэлтээр ажлаас гарсан ч, халагдсан ч тэтгэмж авна
Та нийгмийн даатгалын шимтгэлээ 24 сараас доошгүй, тэр дундаа сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн ...

215   0   2018-11-28   01:48:21

Нийгмийн даатгалын аппликейшн ашиглаж эхэллээ
Даатгуулагч та гар утсаа ашиглан нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, тэ ...

33   0   2018-10-25   02:41:40


ТАНЫ ТУСЛАХ
ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 76 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.