2019 он “ТАНД ОЙРХОН -НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ"      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |69
Энэ 7 хоногт |229
Энэ сард |1036
Энэ жил |5444
2018 онд |15001
2017 онд |15001

      2018-01-21   15:29:16   190   0
  Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх
Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тогтоол гаргав.

Уг тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгон авч байгаа 392,8 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 27.0 мянган төгрөгөөр, түүнчлэн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 29.0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.

2018 онд тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээнд зориулж нийгмийн даатгалын сангийн зарлагын төсвийг 119.5 тэрбум төгрөгөөр нэмж баталсан болно.

Засгийн газрын 2018 оны “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 16 дугаар тогтоолын дагуу 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ба түүнээс хойш шинээр тогтоолгох нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн, цэргийн алба хаасны бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 280,0 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 243,0 мянган төгрөгөөр тогтоох бөгөөд энэхүү арга хэмжээний үр дүнд дундаж тэтгэврийн хэмжээ 340.7 мянган төгрөгт хүрнэ.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
Бусад мэдээлэл
Малчин-даатгуулагчид тэтгэвэр тогтоох асуудлаар Зөвлөлдөх уулзалт зохион байгуулав
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 201 ...

2   0   2019-05-21   13:12:13

ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “ПОРО-БОНО НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ИЛТГЭХ ХУУДАС
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 25-ны 1/788 албан бичгийн дагуу 2019 оны 5 дугаар сар ...

2   0   2019-05-01   13:37:50

НИЙГМИЙН ДААТГАЛЫН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫ ...

19   0   2019-04-30   02:41:08

“Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож буй бодлого зохицуулалт, үр дүн” сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос иргэн (даатгуу ...

2   0   2019-04-28   00:00:00

Нийгмийн даатгалын цахим аппликейшнийг хэрэглээрэй
Иргэд, даатгуулагч та энэ цахим аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалд даатгагдсан байдал, н ...

2   0   2019-04-16   13:32:39


ТАНЫ ТУСЛАХ
ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 77 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.