2018 он “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил”      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |54
Энэ 7 хоногт |173
Энэ сард |587
Энэ жил |2832
2018 онд |15001
2017 онд |15001

      2018-08-25   15:43:37   113   0
  ЭПИЛЕПСИ БУЮУ УНАЛТААС СЭРГИЙЛЖ БОЛОХ УУ?
Уналтыг сэргийлэх хамгийн гол арга бол эмээ тасралтгүй эмчийн зааврын дагуу уух явдал юм. Ямар эмийг хэзээ, ямар тунгаар хэрэглэж болохыг таныг хянадаг мэдрэлийн
Эмч зааварчилж өгнө.
Уналт өгсөн үед яах вэ?
Мөрдөх зүйл

 Юуны өмнө сандрахгүй байх
 Унасан үед нь аюулгүй газар байрлуулна. Жишээ нь замын хөдөлгөөн, ус, хурц үзүүртэй, гэмтэж бэртэх боломж бүхий зүйлээс холдуулах
 Хажуугаар нь хэвтүүлж, толгой дор нь ямар нэгэн зөөлөн зүйл байрлуулж, бие барьсан, ялангуяа хоолой барьсан хувцсыг тайлах, цамцны товчийг тайлж захыг суллана.
 Таталт зогсохыг хүлээнэ (ямар таталт, хичнээн хугацаагаар үргэлжилсэн тухай мэдээлэл эмчид чухал ач холбогдолтой байдаг бөгөөд уналтын үеийн бичлэгийг утсан дээрээ бичиж авах хэрэгтэй)
 Уналт таталт тавигдсаны дараа хэсэг хугацаанд тухайн хүн нойрмог эсвэл бага зэргийн хөөрлийн мэт байдалтай байна. Иймд хүүхдийг хүчээр босгох, явуулах шаардлагагүй тайван байдалд нь хэсэг амраана.
 Хэвийн байдалдаа ортол нь хэн нэг нь хамт бай
 Ихэнх уналт нь 2-5 мин үргэлжилдэг,хэрэв уналт 7 минутаас илүү хугацаагаар үргэлжилж байвал түргэн тусламж дуудах шаардлагатай.

Цээрлэх зүйл

 Хүчээр өвчтөний гар хөлийг дарах, татах
 Зуугдсан эрүүг хүчээр нээхийг оролдох (хэлээ хазсанаас амнаас цус гарч байсан ч)
 Амыг ангайлгахыг оролдох, халбагны иш зэргийг шүдний завсар хүчээр хийхийг оролдох
 Сэгсрэх, алгадах, нүүр рүү ус цацах
 Уналт зогссоны дараа нойрмог байдлаас хүчээр сэрээх
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
Бусад мэдээлэл
Тэтгэврийн зээлийн хүүг дахин буурууллаа
Монгол Улсын хэмжээнд 381.8 мянган иргэн нийгмийн даатгалын байгууллагаас сар бүр тэтгэвэр авч байн ...

8   0   2019-02-04   02:09:54

Нийгмийн даатгалын цахим аппликейшнийг хэрэглээрэй
Иргэд, даатгуулагч та энэ цахим аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалд даатгагдсан байдал, н ...

600   0   2018-12-25   02:42:17

МЭНДЧИЛГЭЭ
Аймгийнхаа нийт иргэд даатгуулагчдад шинэ оны шинэ жилийн баярын мэндийг хэлтсийнхээ хамт олны өмнөө ...

53   1   2018-12-25   01:55:13

Даатгуулагч та үүнийг мэдэх үү: Өөрийн хүсэлтээр ажлаас гарсан ч, халагдсан ч тэтгэмж авна
Та нийгмийн даатгалын шимтгэлээ 24 сараас доошгүй, тэр дундаа сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн ...

216   0   2018-11-28   01:48:21

Нийгмийн даатгалын аппликейшн ашиглаж эхэллээ
Даатгуулагч та гар утсаа ашиглан нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, тэ ...

33   0   2018-10-25   02:41:40


ТАНЫ ТУСЛАХ
ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 76 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.