2019 он “ТАНД ОЙРХОН -НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ"      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |22
Энэ 7 хоногт |203
Энэ сард |688
Энэ жил |9574
2018 онд |15001
2017 онд |15001

      2019-04-30   02:41:08   73   0
  НИЙГМИЙН ДААТГАЛЫН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН
АЖЛЫН ИЛТГЭХ ХУУДАС



Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/149 дүгээр тушаал, НДЕГ-ын даргын 2019 оны 1/1155 дугаар тушаалыг тус тус үндэслэн өдөрлөг зохион байгуулах ажлын төлөвлөгөө боловсруулан хэлтсийн даргаар батлуулан хэрэгжүүлж ажиллалаа.
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага байгуулагдсаны 100 жил, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, ажил олгогч, иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчилах, нийгмийн даатгалын багц хууль тогтоомжийн өөрчлөлт, хэрэгжилтийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг нийгмийн хамгааллын салбарын бусад байгууллагатай хамтран 2019 оны 04 дугаар сарын 30-ны өдөр 10 цагаас 17 цагийн хооронд Чингүнжавын талбайд зохион байгуулж ажиллалаа.

Нээлтийн үйл ажиллагаа


1. Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж иргэдийн хамралтыг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд орон нутгийн Лха телевиз, гэр бүлийн радио 104,5, томоохон ХҮТөв, захын узел зэрэг бүхий л хэвлэл мэдээллийн сувгийг ашиглан зар, мэдээ мэдээлллийг өгч ажиллалаа.


Нээлттэй хаалганы өдөрлөгийн тоон мэдээлэл:
№ Хийгдсэн ажил Тоо
1 Зөвлөгөө авсан нийт хүний тоо 402
Үүнээс: Тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар 251
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар 31
Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын талаар 25
Нийгмийн даатгалын цахим үйлчилгээний талаар 95
2 Үйлчилгээ авсан нийт хүний тоо 434
Үүнээс: Шинээр НД-д хамрагдсан сайн дурын даатгуулагчийн тоо 156
ЭМД төлсөн хүний тоо 138
Баталгаажуулсан дэвтрийн тоо 89
Гар утасны апликэйш баталгаажуулсан тоо 51
3 Хэвлэл, мэдээллээр хийсэн сурталчилгааны тоо 12
Үүнээс: Телевиз, радиод өгсөн ярилцлагын тоо 6
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хийсэн сурталчилгааны тоо 6
4 Тараах материал, сурталчилгааны материалын тоо 985
5 Судалгаанд оролцогсдын тоо 50


2. Өдөрлөгийн хүрээнд иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын хууль журам зааврын өөрчлөлтийг танилцуулах, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, архивын лавлагаа, шүүхийн шийдвэрийг үндэслэж ажилласан жил тооцох, баримт бичгийн бүрдүүлэлтийн талаарх зөвлөгөө өглөө.

3. Нийгмийн даатгалын сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг иргэдэд сурталчилан таниулж Хаан банктай хамтран ажиллаж сайн дурын даатгалын шимтгэл болон эрүүл мэнд даатгалын хураамжийн төлөлтийг хийж газар дээр нь сайн дурын даатгалын гэрээ байгуулан нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийн баталгаажуулалт хйих, эрүүл мэндийн даатгалын түр хуудсыг бичиж даатгуулагч иргэдэд цай шүүсээр үйлчлэн “Танд ойрхон-найрсан үйлчилгээ” үзүүллээ.



4. Ажил олгогч, даатгуулагчдад нийгмийн даатгалын цахим үйлчилгээнүүдийг сурталчилан тоон гарын үсэг, цахим лавлагаа, nd8 цахим тайлангийн давуу далууд болон хуулийн өөрчлөлт хэрэгжилтийг сурталчилан, ажил олгогч даатгуулагчдад зөвлөгөө өгч ажиллалаа.

5. Иргэдийн гар утсанд “нийгмийн даатгал апликейшн” суулгаж, баталгаажуулан ашиглах зөвлөгөө өгч төлсөн шимтгэл, тооцогдсон цалин, нэрийн дансны мэдээлэл, үлдэгдэл, нэрийн дансны орлогод тооцогдсон хүү, тэтгэвэр, тэтгэмжээ тогтоолгосон хугацаа, авах дүнгээ харах боломжийг бүрдүүлсэн зэргээр зөвлөлгөө өгсөн.

6. Төрийн болон Хаан банкны интернет банк, Q-Pay үйлчилгээгээр нийгмийн даатгалын шимтгэл хураамжаа хэрхэн төлөх зөвлөгөө өгч, боршур бэлтгэн иргэд, даатгуулагч нарт хүргэлээ.


7. Нээлттэй хаалганы өдөрлөгийг Хөвсгөл аймгийн нийгмийн хамгааллын салбарын бусад 5 байгууллага мөн эрүүл мэндийн салбарын өрхийн эрүүл мэндийн төв, эмийн сангуудтай хамтран зохион байгуулж иргэдийг нэг дороос цогц үйлчилгээ, мэдээлэл өгөх зорилго тавин ажилласан.
Хамтран ажилласан Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь иргэдэд эмнэлгийн үзлэг хийж, хөнгөлөлттэй эмийн жор бичиж, элэгний В,С вирус, сахарын шинжилгээг газар дээр нь авч урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажилласан ба эмийн сангууд хөнгөлөлттэй эмээр үйлчиллээ.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
Бусад мэдээлэл
Малчин-даатгуулагчид тэтгэвэр тогтоох асуудлаар Зөвлөлдөх уулзалт зохион байгуулав
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 201 ...

54   0   2019-05-21   13:12:13

ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “ПОРО-БОНО НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ИЛТГЭХ ХУУДАС
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 25-ны 1/788 албан бичгийн дагуу 2019 оны 5 дугаар сар ...

44   0   2019-05-01   13:37:50

“Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож буй бодлого зохицуулалт, үр дүн” сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос иргэн (даатгуу ...

48   0   2019-04-28   00:00:00

Нийгмийн даатгалын цахим аппликейшнийг хэрэглээрэй
Иргэд, даатгуулагч та энэ цахим аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалд даатгагдсан байдал, н ...

51   0   2019-04-16   13:32:39

ТЭТГЭВЭР АВАГЧДЫН АНХААРАЛД
Капитал банк татан буугдсан тул тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 дугаар с ...

37   0   2019-04-15   13:18:46


ТАНЫ ТУСЛАХ
ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 77 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.