2019 он “ТАНД ОЙРХОН -НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ"      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |74
Энэ 7 хоногт |157
Энэ сард |968
Энэ жил |6912
2018 онд |15001
2017 онд |15001

      2019-04-28   00:00:00   19   0
  “Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож буй бодлого зохицуулалт, үр дүн” сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос иргэн (даатгуулагч)-д үзүүлэх эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээг боловсронгуй болгох, чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 2019 оны 04 сард Төвийн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож буй байдал, тулгамдсан асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв.

“Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож буй бодлого зохицуулалт, үр дүн” сэдэвт уг зөвлөгөөнд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөл, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дархан салбар сургууль, Дархан Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Булган, Дархан Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүдийн төлөөлөл нийт 50 орчим эмч, мэргэжилтнүүд оролцов.

Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн яамны Дотор, Сэтгэц, Мэдрэл судлалын Мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дархан салбар сургуулийн багш нар зэрэг эрдэмтэн, докторууд “Зонхилон тохиолдож буй өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтооход анхаарах асуудал, оношийн баталгаажилт, хяналт, сэргээн засах тусламж, үйлчилгээ” сэдвээр мэргэжлийн хичээл заав.

Мөн Нийгмийн даатгалын салбарын 2018 онд хийж гүйцэтгэсэн болон 2019 онд зохион байгуулах ажил, цаашдын зорилт, Эмнэлэг хөдөлмөр магадлалын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, судалгааны арга зүй, нотолгоонд суурилсан тусламж, үйлчилгээ, ёс зүйн үнэлэмж, харьцаа хандлагын талаар мэдээлэл өгөв.

Зөвлөгөөнд оролцогч нийт эмч, мэргэжилтнүүдэд хөдөлмөрийн чадвар алдалт тогтооход баримталж буй хууль, дүрэм, журам болон эмнэлэг хөдөлмөр магадлалын сайн туршлагыг танилцуулав.

Энэхүү төвийн бүсийн зөвлөгөөн нь эмнэлэг хөдөлмөр магадлалын үйл ажиллагаа, хөдөлмөрийн чадвар алдалт тогтооход тулгамдаж буй асуудал, мэргэжлийн ур чадвар, харьцаа хандлага, иргэн (даатгуулагч)-д үзүүлэх эмнэлэг хөдөлмөр магадлалын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга замыг хэлэлцэж, сайн туршлагаас суралцсанаараа ач холбогдолтой болов.

Иргэн (даатгуулагч)-д үзүүлэх эмнэлэг хөдөлмөр магадлалын үйлчилгээг сайжруулах талаар санал солилцож, зөвлөлдсөнөөр хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, мэдээллийн технологийг сайжруулах, дотоодын болон олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх талаар 2019 онд зохион байгуулах бүсийн зөвлөгөөнүүдээс гарсан саналыг нэгтгэн тусгаж, зөвлөмж боловсруулахаар шийдвэрлэв.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
Бусад мэдээлэл
Малчин-даатгуулагчид тэтгэвэр тогтоох асуудлаар Зөвлөлдөх уулзалт зохион байгуулав
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 201 ...

21   0   2019-05-21   13:12:13

ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “ПОРО-БОНО НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ИЛТГЭХ ХУУДАС
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 25-ны 1/788 албан бичгийн дагуу 2019 оны 5 дугаар сар ...

21   0   2019-05-01   13:37:50

НИЙГМИЙН ДААТГАЛЫН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫ ...

42   0   2019-04-30   02:41:08

Нийгмийн даатгалын цахим аппликейшнийг хэрэглээрэй
Иргэд, даатгуулагч та энэ цахим аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалд даатгагдсан байдал, н ...

18   0   2019-04-16   13:32:39

ТЭТГЭВЭР АВАГЧДЫН АНХААРАЛД
Капитал банк татан буугдсан тул тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 дугаар с ...

15   0   2019-04-15   13:18:46


ТАНЫ ТУСЛАХ
ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 77 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.