2019 он “ТАНД ОЙРХОН -НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ"      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |23
Энэ 7 хоногт |204
Энэ сард |689
Энэ жил |9575
2018 онд |15001
2017 онд |15001

      2019-05-01   13:37:50   45   0
  ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “ПОРО-БОНО НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ИЛТГЭХ ХУУДАС
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 25-ны 1/788 албан бичгийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 10 цагт Чингүнжавын талбайд “ Хуульчийн про боно – 2019” өдөрлөг арга хэмжээг Монголын Хуульчдын холбооноос баталсан удирдамжын дагуу хуулийн болон төрийн захиргааны байгууллагууд хамтран зохион байгууллаа. Манай байгууллага төлөвлөгөө боловсруулж хэлтсийн даргаар батлуулан ажилласан ба асар майхан бэлтгэж, анонсоор хаягжуулж, нийгмийн даатгалын хууль тогтоомжын талаар шторк асар дотроо гаргалаа.
Уг арга хэмжээнд:
Нийгмийн даатгалын хэлтэс нь дараах чиглэлээр өдөрлөгт оролцлоо.
1. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах, ажилласан жилийн баримт, хөдөлмөрийн дэвтэр, шүүхийн шийдвэр хянаж нийт 73 хүнд зөвлөгөө өгч ажиллалаа.
2. Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг сурталчлах хүрээнд гар утасны аппликшейнийг баталгаажуулж 15 хүнд нууц үг олгож, ажил олгогч, даатгуулагчдад зориулсан веб сайт сурталчлах, онлайнаар лавлагаа авах үйчлилгээг танилцууллаа.
3. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хураамж төлөлтийг авч, 45 хүнд баталгаажуулалт хийлээ.
4. Санал хүсэлтийн хайрцаг ажиллуулж иргэдээс 50 судалгаа авлаа.
5. Энэрэл, Гурван гал өрхийн эмнэлгийн үзлэг, МЭИК хөнгөлөлтэй эмийн үйлчилгээг урьж оролцуулан иргэдэд үйлчлүүлэв. 46 иргэн даатгалаар хөнгөлттэй эм тариа, витамин авч үйлчлүүллээ.
6. Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилт, шинээр нэвтэрүүлсэн үйлчилгээний танилцуулга, шторк бэлтгэж узелээр явуулсан ба асартаа телевиз байршуулж шторкоо гаргалаа.
7. Сайн дурын даатгалыг сурталчилж, ач тусыг иргэдэд ойлгуулж боршур тараан 3 хүнд шинээр гэрээ байгуулж, ноогдуулалт хийлээ.
8. Өдөрлөгт оролцож үйлчилгээ үзүүлэх талаар гэр бүлийн радио 104.5 –д албан бичиг, Лха телевизд зар өглөө.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
Бусад мэдээлэл
Малчин-даатгуулагчид тэтгэвэр тогтоох асуудлаар Зөвлөлдөх уулзалт зохион байгуулав
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 201 ...

54   0   2019-05-21   13:12:13

НИЙГМИЙН ДААТГАЛЫН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫ ...

73   0   2019-04-30   02:41:08

“Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож буй бодлого зохицуулалт, үр дүн” сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос иргэн (даатгуу ...

48   0   2019-04-28   00:00:00

Нийгмийн даатгалын цахим аппликейшнийг хэрэглээрэй
Иргэд, даатгуулагч та энэ цахим аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалд даатгагдсан байдал, н ...

51   0   2019-04-16   13:32:39

ТЭТГЭВЭР АВАГЧДЫН АНХААРАЛД
Капитал банк татан буугдсан тул тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 дугаар с ...

37   0   2019-04-15   13:18:46


ТАНЫ ТУСЛАХ
ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 77 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.