“ЗҮТГЭЛ-ИТГЭЛ-САНААЧИЛГА"-ЫГ ДЭМЖИХ ЖИЛ-2020      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |67
Энэ 7 хоногт |506
Энэ сард |2040
Энэ жил |29586
2019 онд |18694
2018 онд |18694
2017 онд |18694

      2020-01-23   15:06:16   222   0
  Ирэх сараас тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ
Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор цэргийн болон нийгмийн даатгалын сангаас олгож байгаа 500.0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30.0 мянга, 500.0 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350.0 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300.0 мянган төгрөг, дундаж тэтгэвэр 409.0 мянган төгрөг болон нэмэгдэж байна.

Өөрөөр хэлбэл 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэх ба тэтгэвэр авагчид хоёрдугаар сарын 03-нд нэмэгдсэн дүнгээр тэтгэврээ авна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасны дагуу 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 31.5 хувиар тус тус нэмсэн байна.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
Бусад мэдээлэл
Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх ЭХМК
Шинэ коронавирусын халдвар (COVID-19)-ын цар тахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан халдвар ...

195   0   2020-06-11   04:59:14

МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ ИРГЭДИЙН НӨХӨН ДААТГАЛ
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн та 1995-2019 оны хооронд тасарсан нийгмийн даатгалын шимтгэл ...

181   0   2020-05-03   03:00:59

УНАЛТ ТАТАЛТ ӨВЧНИЙ ҮҮСЭХ ШАЛТГААН
Уналт таталт буюу мэргэжлийн хэлээр эпилепси гэдэг нь дахин давтагдах уналтаар илрэх мэдрэлийн архаг ...

194   0   2020-03-11   04:57:23

“Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” -ыг шалгах боломжтой боллоо
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар 2018 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон ...

269   0   2020-02-18   14:56:11

МЭДЭГДЭЛ
2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүүлийн үед цахим сүлжээгээр Нийгмийн даатгалын сангийн ...

257   0   2020-02-10   14:55:21


ТАНЫ ТУСЛАХ
ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 79 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.