“ЗҮТГЭЛ-ИТГЭЛ-САНААЧИЛГА"-ЫГ ДЭМЖИХ ЖИЛ-2020      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |39
Энэ 7 хоногт |478
Энэ сард |2012
Энэ жил |29558
2019 онд |18694
2018 онд |18694
2017 онд |18694

      2020-01-11   15:07:54   239   0
  Хүүхэд асрах чөлөөтэй эхчүүд 26250 төгрөгөөр буюу хөнгөлттэй нөхцөлөөр даатгуулж болно
Шинээр мөрдөгдөж эхэлсэн нийгмийн даатгалтай холбоотой хуулийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Т.Батмөнхтэй ярилцаж зарим асуудлыг тодрууллаа.

- Эхчүүд хүүхэд төрүүлэх, асрах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадалгүй тасалдах тохиолдол олон байдаг. Энэ асуудлыг зохицуулах хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн юм байна. Тодруулахгүй юу?

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчид, тэр дундаа даатгуулагч эхчүүд рүү чиглэсэн хэд хэдэн өөрчлөлт орсон нь энэ оноос хэрэгжиж эхлээд байна. Таны хэлсэнчлэн эхчүүд хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа шимтгэл төлөлт нь тасрахгүй байх нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Тодруулбал, Хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа албан журмын даатгуулагч эхийн шимтгэлийг ажил олгогч нь, сайн дураар даатгуулсан эх тэтгэмж авах эрх үүссэн бол 50 хувийг өөрөө, 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, бусад тохиолдолд 50 хувийг эх өөрөө, үлдсэн 50 хувийг төрөөс төлөхөөр зохицуулсан.

- Ажил хөдөлмөр эрхэлж байсан эхчүүдийн хувьд нөхцөл нь өөрчлөгдөөгүй юм байна гэж ойлголоо. Харин бусад нөхцөлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Сайн дурын даатгуулагч эхчүүдийн хувьд тэтгэмж авах эрх нь үүссэн буюу нийт 12 сар шимтгэл төлсөн байх, үүнээс сүүлийн зургаан сар нь тасралтгүй төлсөн гэх болзлыг хангасан тохиолдолд хүүхдийнх нь гурван нас хүртэлх хугацааны шимтгэлийн 50 хувийг даатгуулагч эх өөрөө, 50 хувийг нь тэтгэмжийн даатгалын сангаас төлнө. Үүнд нийт 7.2 мянган сайн дурын даатгуулагч ээж хамрагдах тооцоо гарсан ба тэтгэмжийн даатгалын сангаас 2.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөгдсөн байгаа. Харин бусад эхчүүдийн хувьд ногдох шимтгэлийн 50 хувиа өөрөө төлсөн тохиолдолд 50 хувийг нь төрөөс төлөхөөр зохицуулсан. Үүнд нийт 51.5 мянган ээж өөрийн төлөх шимтгэлийн 50 хувийг төлсөн тохиолдолд улсын төсвөөс 13.6 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөхөөр төсөвт тусгасан.

- Тэгвэл тухайн эхчүүд сард хэдэн төгрөг өөрөө хариуцаж төлнө гэсэн үг вэ?

2020 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420.0 мянган төгрөг байхаар шинэчилсэн тогтоосныг та бүхэн мэдэж байгаа. Үүнээс тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд 12.5 хувиар тооцож сард 52500 төгрөг төлөх ба үүний 50 хувийг даатгуулагч өөрөө хариуцна гэхээр 26250 төгрөг төлнө гэсэн үг. Ингэснээр хүүхдээ гурван нас хүртэл хөнгөлөлттэй нөхцөлөөр даатгуулах боломжтой болж байгаа юм.

- 420.0 мянгаас өндрөөр төлөх хүсэлтэй эхчүүд яах вэ?

Ер нь тэтгэмжийн даатгалын сан болон улсаас хариуцаж төлөх дүн нь тогтмол гэж ойлгож болно. Тухайн эх шимтгэл төлөх орлогоо хэд ч гэж тодорхойлж болно. Харин шимтгэл ноогдох дүнгээс 26250 төгрөг хөнгөлөгдөж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд төлөх шимтгэлийн хамт үлдсэнийг нь өөрөө хариуцаж төлнө.

- Хууль одоо хэрэгжиж эхэлсэн үү? Журам хүлээгдэж байгаа гэж байсан?

Аливаа хуулийг баталсаны дараа түүнийг даган гарах хэрэгжүүлэх журам, заавар, аргачлал, програм хангамж гэх зэрэг бэлтгэл ажил их байдаг. Тус хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын 2019 оны 12 сарын 30-ны өдөр баталж, манай байгууллагад саяхан баталгаажиж ирсэн. Энэ дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газраас хэлтсүүд рүү хэрэгжүүлэх заавар аргачлалыг боловсруулан өчигдөр хүргүүлсэн. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлэн ажиллахад одоо ямар нэг асуудал байхгүй, хэрэгжиж эхэлсэн гэж ойлгож болно. Хэрэгжүүлэх журам, заавар хүлээгдсэнтэй холбоотойгоор энэ сард амжаагүй байсан ч нэгдүгээр сарын шимтгэлийг нөхөж төлөх боломжийг бүрдүүлсэн байгаа. Тэгэхээр даатгуулагч эхчүүд маань шимтгэл төлөлт тасарна гэж сандрах хэрэггүй.

- Юу бүрдүүлж, хаана хандах вэ?

Бүрдүүлэх материалын тухайд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэртэй бол дэвтрээ, дэвтэр шинээр нээлгэх бол 1 хувь цээж зураг, хүүхдийн төрсний гэрчилгээний хамтаар харъяа нийгмийн даатгалын хэлтэстээ хандана.

- Ярилцлагын төгсгөлд тэтгэврийн нэмэгдлийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу? Сая нэг нэмэгдсэн, ирэх сард дахиад нэмэгдэх гэнэ гээд ахмадууд маань төөрөлдөөд байх шиг?

Эдгээр нь тусдаа эрх зүйн актууд юм. Энэ нэгдүгээр сард зарим иргэний тэтгэвэр дээр 50000 төгрөгийн нэмэгдэл орсон. Энэ ямар учиртай вэ гэхээр 2020 оноос хэрэгжиж эхэлсэн “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн дагуу БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан болзол, нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний тэтгэвэр нэмэгдсэн. Харин ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийт иргэдийн тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлнэ. Ерөнхийдөө 500.0 мянгаас доош тэтгэвэртэй иргэдийн хувьд 30.0 мянга, 500.0 мянга ба түүнээс дээш бол 25.0 мянган төгрөгөөр нэмэгдэх ба ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг 350.0 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300.0 мянган төгрөг болно. Тодруулж хэлэхэд Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарсан иргэдийн тэтгэвэр ч мөн ирэх сарын 1-нээс дахиад нэмэгдэнэ.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
Бусад мэдээлэл
Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх ЭХМК
Шинэ коронавирусын халдвар (COVID-19)-ын цар тахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан халдвар ...

194   0   2020-06-11   04:59:14

МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ ИРГЭДИЙН НӨХӨН ДААТГАЛ
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн та 1995-2019 оны хооронд тасарсан нийгмийн даатгалын шимтгэл ...

180   0   2020-05-03   03:00:59

УНАЛТ ТАТАЛТ ӨВЧНИЙ ҮҮСЭХ ШАЛТГААН
Уналт таталт буюу мэргэжлийн хэлээр эпилепси гэдэг нь дахин давтагдах уналтаар илрэх мэдрэлийн архаг ...

193   0   2020-03-11   04:57:23

“Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” -ыг шалгах боломжтой боллоо
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар 2018 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон ...

268   0   2020-02-18   14:56:11

МЭДЭГДЭЛ
2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүүлийн үед цахим сүлжээгээр Нийгмийн даатгалын сангийн ...

256   0   2020-02-10   14:55:21


ТАНЫ ТУСЛАХ
ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 79 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.