Уналт таталт буюу мэргэжлийн хэлээр эпилепси гэдэг нь дахин давтагдах уналтаар илрэх мэдрэлийн архаг өвчин юм. Өвчний шалтгаан янз бүр байдаг. Дийлэнх тохиолдолд ургийн эмгэг, төрөх үеийн гэмтэл, хүндрэлтэй болон бүтэлттэй төрөх, тархины гэмтэл, мэдрэлийн зарим үрэвсэлт өвчнүүд(тархины эдийн болон зөөлөн бүрхүүлийн үрэвсэл буюу менингит), архаг архидалт гэх мэт олон шалтгаан байдаг. Манай орны хувьд ахуйн осол, мориноос унах зэрэг шалтгаан цөөнгүй тохиолддог.
ӨВЧНИЙ ОНОШИЛГОО
1. Ерөнхий уналт
2. Абсанс уналт
3. Нийлмэл хэсэгчилсэн уналт
Шинжилгээ
• Комьпютертомографийн
• Тархины цахилгаан бичлэг
Хяналт: Эмчилгээний хяналтыг уналтын хуанли, ЭМД –аас авсан эмийн тооцоо, цусан дахь таталтын эсрэг бэлдмэлийн тунгаар тогтоохбөгөөд гэр бүлийн гишүүдэд уналтын эсрэг эмийг тасралтгүй уулгаж байхыг зөвлөх нь ач холбогдолтой юмаа.
ЭПИЛЕПСИ БУЮУ УНАЛТААС СЭРГИЙЛЖ БОЛОХ УУ?
Уналтыг сэргийлэх хамгийн гол арга бол эмээ тасралтгүй эмчийн зааврын дагуу уух явдал юм. Ямар эмийг хэзээ, ямар тунгаар хэрэглэж болохыг таныг хянадаг мэдрэлийн эмч зааварчилж өгнө.Тогтмол хэрэглэдэг эм нь дууссан бол өрхийн эмчээрээ жорыг бичүүлж авч болно. Гэхдээ мэдрэлийн эмчийн үзлэгийг тасалж болохгүй, цаг хугацаанд нь үзүүлж зөвлөгөө авч байх нь чухал юм.
Уналт өгсөн үед яах вэ?
Мөрдөх зүйл
• Юуны өмнө сандрахгүй байх
• Унасан үед нь аюулгүй газар байрлуулна. Жишээ нь замын хөдөлгөөн, ус, хурц үзүүртэй, гэмтэж бэртэх боломж бүхий зүйлээс холдуулах
• Хажуугаар нь хэвтүүлж, толгой дор нь ямар нэгэн зөөлөн зүйл байрлуулж, бие барьсан, ялангуяа хоолой барьсан хувцсыг тайлах, цамцны товчийг тайлж захыг суллана.
• Таталт зогсохыг хүлээнэ (ямар таталт, хичнээн хугацаагаар үргэлжилсэн тухай мэдээлэл эмчид чухал ач холбогдолтой байдаг бөгөөд уналтын үеийн
бичлэгийг утсан дээрээ бичиж
авах хэрэгтэй)
• Уналт таталт тавигдсаны дараа хэсэг хугацаанд тухайн хүн нойрмог эсвэл бага зэргийн хөөрлийн мэт байдалтай байна. Иймд хүүхдийг хүчээр босгох, явуулах шаардлагагүй тайван байдалд нь хэсэг амраана.
• Хэвийн байдалдаа ортол нь хэн нэг нь хамт бай
• Ихэнх уналт нь 2-5 мин үргэлжилдэг,хэрэв уналт 7 минутаас илүү хугацаагаар үргэлжилж байвал түргэн тусламж дуудах шаардлагатай.
Хориглох зүйл
• Хүчээр өвчтөний гар хөлийг дарах, татах
• Зуугдсан эрүүг хүчээр нээхийг оролдох (хэлээ хазсанаас амнаас цус гарч байсан ч)
• Амыг ангайлгахыг оролдох, халбагны иш зэргийг шүдний завсар хүчээр хийхийг оролдох
• Сэгсрэх, алгадах, нүүр рүү ус цацах
• Уналт зогссоны дараа нойрмог байдлаас хүчээр сэрээх
УНАЛТ ТАТАЛТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
Тасралтгүй тууштай
эмчилгээ
Сэтгэл зүйн эмчилгээ
Байнгын дасгал хөдөлгөөн
Илүүдэл жинтэйгээ тэмцэх
Гэр орны ахуйн өөртөө
таарсан ажил хийх
Зөв хооллох
Архи тамхийг хэрэглээнээс хасах
Амьдралын баяр баясгалан гэрэл гэгээг мэдрэх
Хэт цочирох, айх зэргээс болгоомжлон тайван байх |