“ЗҮТГЭЛ-ИТГЭЛ-САНААЧИЛГА"-ЫГ ДЭМЖИХ ЖИЛ-2020      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |113
Энэ 7 хоногт |222
Энэ сард |1687
Энэ жил |1687
2020 онд |34964
2019 онд |34964
2018 онд |34964
2017 онд |34964

      2020-12-26   14:58:35   286   0
  2020 ОНД ШИНЭЭР ХЭРЭГЖҮҮЛСЭН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ
1. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай хуулийн хүрээнд 1743 иргэн материал бүрдүүлэн өгч, нөхөн даатгалын программд бүртгэгдэн, 1232 иргэний 2064121,2 мянган төгрөгийг тэтгэврийн санд төвлөрүүлсэн байна. Хамралтын мэдээ сум сумаар гаргавал:

2. 2020 онд хэрэгжсэн хүүхдээр болон бүрэн тэтгэврийн насны болзол хангасан боловч ажилласан жил дутаж хувь тэнцсэн тэтгэвэр тогтоолгохоор насны болзолоо хүлээж байсан эхчүүдэд төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор жил нэмэгдүүлснээр нийт шинээр 1751 эхчүүд, үүнээс хүүхдийн нөхцлөөр 620 эхчүүд тэтгэвэр тогтоолгож байнгын орлогын эх үүсвэртэй болж өмнөх оноос тэтгэврийн даатгалын сангаас 2278500,0 мянган төгрөгийн нэмэлт санхүүжилт зарцууллаа.
3. 0-3 нас хүртлэх хүүхдээ асрач байгаа 736 даатгуулагч эх хамрагдан тайлант хугацааны 04-р сарын 01 өдрөөс 10-р сарын 01 өдөр хүртгэл 100 хувь нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөнд хамрагдсан байна. Энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд байгаа 736 даатгуулагч хамруулсан бөгөөд тэтгэмжийн даатгалын сангаас 259, улсын төсвөөс 477 иргэний санхүүжилтийг гаргасан байна.
4. Улсын Их Хурлын чуулганаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хууль, Засгийн Газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 484 дүгээр тогтоолоор баталсан журмын хэрэгжилтийг хангах ажлыг шуурхай зохион байгуулж 1639 тэтгэвэр авагчид 50,0 мянган төгрөгийн нэмэгдлийг олгосноор нийт тайлант хугацаанд 983400,0 мянган төгрөгийн тэтгэврийн нэмэгдлийг олгов.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
Бусад мэдээлэл
АЙМГИЙН ХЭМЖЭЭНИЙ ТЭТГЭВЭР ОЛГОЛТЫН МЭДЭЭ
2020 онд Нийт тэтгэвэр авагч - 2510 өндөр насны тэтгэвэр - 2103 тахир дутуугийн тэтгэвэр - 294 ...

2555   0   2020-12-25   14:48:02

Нийгмийн даатгалын архив бүрэн цахимжлаа
Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллага архивын үйлчилгээгээ бүрэн цах ...

22   0   2020-12-25   12:36:57

Нийгмийн даатгалын хэлтсүүдтэй холбоо барих жагсаалт
Нийгмийн даатгалын хэлтсүүдтэй холбоо барих жагсаалт ...

43   0   2020-11-12   15:54:09

Нийгмийн даатгалын бүх төрлийн мэдээллийг 7509-1000 утсаар лавлаарай
Нийгмийн даатгалын хэлтэс нь иргэн, даатгуулагч, ажил олгогчдод нийгмийн даатгалын үйлчилгээний та ...

34   0   2020-11-03   08:03:30

Сайн дурын нийгмийн даатгалд гар утаснаасаа хамрагдаарай
Нийгмийн даатгалын салбарыг үе шаттай цахимжуулах ажлын хүрээнд сайн дурын даатгалын үйлчилгээг гар ...

606   1   2020-10-20   07:56:56


ТАНЫ ТУСЛАХ
ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 79 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.