“ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЖИЛ”-2021      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |186
Энэ 7 хоногт |535
Энэ сард |1336
Энэ жил |24526
2020 онд |34964
2019 онд |34964
2018 онд |34964
2017 онд |34964

      2021-02-10   07:02:17   192   0
  Тархинд цус харвах эмгэгээс урьдчилан сэргийлэх долоон арга
Артерийн даралт ихсэх өвчний гол хүндрэл бол тархинд цус харвах эмгэг (цус харвалт) юм. Дэлхийн улс орнуудаас уг эмгэгээр МОНГОЛ УЛС 1 байранд ордог
Та бидний аав ээж, хамаатан садан ахимаг настай л бол цус харвах эмгэгт өртөмтгий хүмүүсийн тоонд ордог. Цус харвалтын эрсдэлт хүчин зүйлсийг хянаж чадсанаар уг эмгэгээс сэргийлэх боломжийг нэмэгдүүлнэ.
Харвардын анагаах ухааны сургуулийн мэдрэл судлалын профессор, Массачусетын нэгдсэн эмнэлгийн цус харвалтын тасгийн эрхлэгч Доктор Н.Рост хэлэхдээ тархинд цус харвах эмгэгээс сэргийлэх хамгийн чухал зүйл бол “МЭДЛЭГ” хэмээсэн байдаг. Эрсдэлт хүчин зүйл хэрхэн нөлөөлж цус харвалтыг үүсгэдэг талаар мэддэг бол урьдчилан сэргийлэх аргыг үр дүнтэй болгоно.Иймд, цус харвалтаас сэргийлэх үр дүнтэй 7 аргын тухай танилцуулъя.
1. АРТЕРИЙН ДАРАЛТЫГ БУУРУУЛАХ
Артерийн даралт ихсэлт нь цус харвалтын хамгийн том эрсдэлт хүчин зүйл,юм. Хэрвээ та цусны даралтаа хянаж чадахгүй бол цус харвалт үүсэх эрсдэл 2-4 дахин ихсэнэ. Доктор Н.Рост тархинд цус харвах эмгэгийн хамгийн том эрсдэлт хүчин зүйл бол артерийн даралт ихсэх эмгэг хэмээн зөвлөжээ. Иймд, артерийн даралтыг тогтвортой хянах, ихэсвэл эмчлэх нь маш чухал.
Артерийн даралтын үр дүнтэй хяналт бол даралтыг 130/80 мм.муб доош түвшинд барих юм. Артерийн даралтыг 140/90 мм.муб бага түвшинд хянахын тулд дараах зүйлийг мөрдөх хэрэгтэй.
 Хоолны давсыг өдөрт 1.5 граммаас бага хэрэглэх
 Холестрин ихтэй хоол болох бургер, бяслаг, мөхөөлдөс зэргээс татгалзах
 Өдөр бүр үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх
 Өдөр бүр хамгийн багадаа 30 минутаас дээш дасгал хөдөлгөөн хийх
 Хэрвээ тамхи татдаг бол тамхинаас гарах.Хэрвээ шаардлагатай бол артерийн даралт ихсэх эмгэгийг үед эм ууж хянах хэрэгтэй.
2. ЖИНГЭЭ ХАСАХ
Таргалалт ихэвчлэн артерийн даралт ихсэх эмгэг, чихрийн шижинтэй холбогдсон байдаг. Таргалалт нэмэгдэхэд артерийн даралт ихсэх эмгэг үүсэх эрсдэлтэй болж цус харвалтаар өвдөх магадлалыг ихэсгэнэ. Хэрвээ таргалалт эсвэл илүүдэл жинтэй бол хамгийн багадаа 4.5 кг хасахад цус харвалт үүсэх эрсдлийг ач холбогдолтой бууруулдаг.
Биеийн жингээ хасахын тулд дараах дэглэмийг баримтлах хэрэгтэй.
 Биеийн жингийн индексээс хамаарч өдөрт 1500-2000 калориас ихгүй хоол идэж занших хэрэгтэй.
 Алхах, гольф ба теннис тоглох зэрэг өдөр бүр дасгал хөдөлгөөн хийхийг эрмэлзэх ёстой.

3. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ИХ ХИЙХ:
Дасгал хөдөлгөөн хийхийг нэмэгдүүлснээр жингээ хасах, артерийн даралтыг бууруулах нөлөө үзүүлж шууд бусаар цус харвах эрсдлийг бууруулна. 7 хоногт хамгийн багадаа 5 удаа дунд зэргийн эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Иймд,
 Өглөө бүр цайгаа уусны дараа алхалт хийх
 Найзтайгаа фитнесс клубт явж хэвших
 Дасгал хөдөлгөөн хийх бүртээ амьсгаадах, хөлс гарах хүртэл эрчимтэй хийх
 Цахилгаан лифт биш шатаар алхаж занших
4. АРХИ УУХААР БОЛ ТОХИРУУЛЖ ХЭРЭГЛЭХ
Архийг хэрэглэхгүй байх эсвэл тохируулж хэрэглэх хэрэгтэй. Архийг хэрэглэхдээ дараах зүйлийг мөрдөнө. Үүнд:
 Архийг 50мл-ээс бага хэрэглэх
 Архи уухдаа эхэлж улаан вино сонгоно. Яагаад гэвэл улаан вино ресвератрол агуулах учраас тархи, зүрхийг хамгаалах үйлчилгээтэй байдаг.
 Гэхдээ архины хэмжээнээс гадна спиртийн агууламжийг магадлах хэрэгтэй.
5. ТОСГУУРЫН ФИБРИЛЯЦИЙГ ЭМЧЛЭХ
Тосгуурын фибриляцийн үед зүрхэнд бүлэн үүсэж улмаар цусны судсаар дамжин тархины шигдээс үүсгэнэ. Доктор Н.Рост хэлэхдээ тосгуурын фибриляци бол цус харвалт үүсэх эрсдэлийг 5 дахин нэмэгдүүлэх учраас эмчлэх шаардлагатай гэсэн байдаг. Ийм учраас тосгуурын фибрилляцийг эмчлэхийн тулд дараах дэглэмийг баримтална.
 Хэрвээ зүрх дэлсэх, амьсгал бачуурах шинж илэрвэл зүрхний эмчид үзүүлэх хэрэгтэй.
 Тосгуурын фибриляциас шалтгаалсан цус харвалт үүсэх хүндрэлээс сэргийлэхийн тулд шууд үйлчилгээтэй антикоагулянт эсвэл варфарин уулгах ёстой.

6. ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ САЙН ХЯНАХ

Цусанд сахар ихсэхэд артерийн судсыг гэмтээж хатуурал үүсгэдэг. Улмаар судасны доторх хөндийд бүлэн хэлбэржих эрсдэлийг нэмэгдүүлдэг. Цусны сахарыг үр дүнтэй хянахын тулд мэргэжлийн эмчийн хяналтад орох ба тухайн эмгэгт тохирсон хоол хүнс, дасгал хөдөлгөөн, эмчилгээ зөвлөгөөг чанд баримтлах ёстой.

7. ТАМХИНААС ГАРАХ
Тамхи бол судсан дотор бүлэн үүсэх, судас хатуурал үүсэх үйл явцыг эрчимжүүлдэг. Дараа нь артерийн судас нарийсч, бөглөрөл бий болж хүндэрдэг. Эрүүл хооллохдасгал хөдөлгөөн хийх, тамхинаас татгалзах зэрэг нь эрүүл амьдралын хэв маяг юм. Эрүүл амьдралын хэв маяг бол цус харвалтыг ач холбогдолтой бууруулдаг.
Тамхинаас гарахын тулд өөрт тохирсон хамгийн боломжтой аргыг сонгох хэрэгтэй.Тухайлбал, никотинтой үрэл, наалт, соруул зэрэг олон янзын эмчилгээний төрөл байдаг. Тамхинаас гарсан ихэнх тамхичид тамхинаас гарахын тулд хэзээ ч бууж өгөлгүй олон аргыг эрэлхийлсэн байдаг.


Танд амжилт хүсье.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
Бусад мэдээлэл
Хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхэд шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж байна
Хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхэд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж эхэлл ...

219   0   2021-01-10   11:06:51

2020 ОНД ШИНЭЭР ХЭРЭГЖҮҮЛСЭН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ
1. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай хуулийн ...

544   0   2020-12-26   14:58:35

АЙМГИЙН ХЭМЖЭЭНИЙ ТЭТГЭВЭР ОЛГОЛТЫН МЭДЭЭ
2020 онд Нийт тэтгэвэр авагч - 2510 өндөр насны тэтгэвэр - 2103 тахир дутуугийн тэтгэвэр - 294 ...

2804   0   2020-12-25   14:48:02

Нийгмийн даатгалын архив бүрэн цахимжлаа
Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллага архивын үйлчилгээгээ бүрэн цах ...

265   0   2020-12-25   12:36:57

Нийгмийн даатгалын хэлтсүүдтэй холбоо барих жагсаалт
Нийгмийн даатгалын хэлтсүүдтэй холбоо барих жагсаалт ...

255   0   2020-11-12   15:54:09


ТАНЫ ТУСЛАХ
ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 79 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.