“ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЖИЛ”-2021      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |68
Энэ 7 хоногт |621
Энэ сард |1389
Энэ жил |27223
2020 онд |34964
2019 онд |34964
2018 онд |34964
2017 онд |34964

      2020-11-03   08:03:30   206   0
  Нийгмийн даатгалын бүх төрлийн мэдээллийг 7509-1000 утсаар лавлаарай
Нийгмийн даатгалын хэлтэс нь иргэн, даатгуулагч, ажил олгогчдод нийгмийн даатгалын үйлчилгээний талаарх мэдээллийг үнэн зөв шуурхай хүргэх, нийгмийн даатгалын ач холбогдлыг таниулах, тэтгэвэр тэтгэмж, төлбөр авах эрхээ эдлэх, үйлчилгээ авахад нь дэмжлэг үзүүлэх, үйлчлүүлэгчдэд санал хүсэлтээ илэрхийлэх боломжийг бий болгох зэрэг харилцааг зохицуулах үүрэгтэйгээр ажиллаж байна.

Ажил олгогч, даатгуулагч та бүхэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дуудлагын төвийн 7509-1000 утсаар холбогдож дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:

Тэтгэврийн даатгал
Тэтгэмжийн даатгал
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал
Ажилгүйдлийн даатгал
Сайн дурын даатгал
Нийгмийн даатгалын хувь хэмжээ, шимтгэл төлөх дансны дугаар
Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан тооцоо
Цахим үйлчилгээ
Тэтгэвэр, тэтгэмж тооцоолох
Гомдол санал хүлээн авах, шийдвэрлэх гэх мэт мэдээлэл, зөвлөгөөг шуурхай авах боломжтой.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
Бусад мэдээлэл
Тархинд цус харвах эмгэгээс урьдчилан сэргийлэх долоон арга
Артерийн даралт ихсэх өвчний гол хүндрэл бол тархинд цус харвах эмгэг (цус харвалт) юм. Дэлхийн улс ...

208   0   2021-02-10   07:02:17

Хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхэд шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж байна
Хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхэд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж эхэлл ...

241   0   2021-01-10   11:06:51

2020 ОНД ШИНЭЭР ХЭРЭГЖҮҮЛСЭН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ
1. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай хуулийн ...

565   0   2020-12-26   14:58:35

АЙМГИЙН ХЭМЖЭЭНИЙ ТЭТГЭВЭР ОЛГОЛТЫН МЭДЭЭ
2020 онд Нийт тэтгэвэр авагч - 2510 өндөр насны тэтгэвэр - 2103 тахир дутуугийн тэтгэвэр - 294 ...

2826   0   2020-12-25   14:48:02

Нийгмийн даатгалын архив бүрэн цахимжлаа
Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллага архивын үйлчилгээгээ бүрэн цах ...

294   0   2020-12-25   12:36:57


ТАНЫ ТУСЛАХ
ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 79 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.